top of page

SUCCESS BRIDGE

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ

Амжилтын Гарц

Олон улсын хамтрагчтай Монгол компаниуд онцлог бүтээгдэхүүн/үйлчилгээ, жигд үйл ажиллагаа болон өртөг багатай санхүүжилттэй байдаг. Гадаадын хөрөнгө оруулагчид найдвартай, туршлагатай, мэргэжлийн бөгөөд шуурхай, ил тод харилцаатай Монгол компаниудтай хамтрахыг тэргүүнд үздэг.

Бид тогтвортой хөгжилт суурилсан Монгол компаниуд болон гадаадын хөрөнгө оруулагчдын хооронд гүүр нь болж судалгаа, төлөвлөлт, харилцаа, гэрээ хэлэлцээрийн явцад тусламж үзүүлдэг.

Plant Presentation

БИЗНЕС ЗӨВЛӨГӨӨ

Боломжийг Үүсгэ

Танай стратеги бодлого тодорхой, ойлгомжтой бөгөөд үндэслэлтэй, маркетинг болон брэнд онцлог бөгөөд хүртээмжтэй, үйл ажиллагаа нээлттэй, процессод суурилсан бөгөөд аюулгүй байхын төлөө бид хамтран ажилладаг.


  • Стратеги, бодлого - Зах зээлийн судалгаа, мэдлэг дээр үндэслэн бид харилцагчдадаа зах зээлийн боломжийг ашиглах оновчтой стратеги боловсруулахад тусалдаг. Бидний боловсруулсан стратеги нь тухайн компанийн өөрсдийн болон харилцагч, хөрөнгө оруулагчдын хэрэгцээ, хүсэл эрмэлзлийг зөв зохистойгоор хангах зориулалттай бизнесийн загвар дээр суурилсан байдаг.


  • Маркетинг, брэндинг - маркетингийн үйл ажиллагаа нь тодорхой бөгөөд тогтмол харилцаа холбоо, хүчтэй бөгөөд тогтвортой брэнд болон онцлогтой бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дамжин  боломжит зах зээл болон хөрөнгө оруулагчдад хүрдэг. Бид харилцаа холбоонд шаардлагатай маркетингийн материал болон прэзэнтэйшн бэлтгэн тухайн компанийн онцлогийг илтгэсэн брэнд бүтээн босгоход тусалдаг.


  • Үйл ажиллагаа - Үр дүн сайнтай дотоод үйл ажиллагаа (нягтлан бодох бүртгэл, хүний нөөц, хяналт) болон аюулгүй байдлыг эрхэмлэх соёл нь компанийн эрсдэлийг бууруулж, удирдахад чухал үүрэгтэй. Бид олон улсын хөрөнгө оруулагчдын шаарддаг үйл ажиллагааны стандарт нэвтрүүлэхэд харилцагчидадаа туслалцаа үзүүлдэг.

Bridge Over Water

ЭКСПОРТЫН ТУСЛАЛЦАА

Дэлхийтэй холбогд

Бид байгалд ээлтэй, Монголд үйлдвэрлэсэн хөдөө аж ахуй болон бүтээлч үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн үйлчилгээг олон улсад гаргахад дэмжин ажилладаг.


  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний брэндинг, оцлог тал, чанарын үзүүлэлтийг олон улсын төвшинд бэлтгэн нийлүүлэхэд зөвлөгөө өгөх

  • Олон улсад өрсөлдөх Blue Ocean (Цэнхэр Тэнгэр) стратеги болон үүнтэй уялдуулсан бизнес төлөвлөө боловсруулах, хөрөнгө оруулагч, худалдан авагчид ад хандан танилцуулга бэлтгэх

  • Олон улсын хурал, экспо-д төлөөлөн оролцож худалдааны гэрээ хэлцэл байгуулахад туслалцах

Handshake

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ & САНХҮҮЖИЛТ

Боломжоо Тэл

Танай амжилтын түүх, дадал туршлага дээр үндэслэн гадаадын хөрөнгө оруулагчид болон хамтран ажиллах компаниудтай холбон бизнесийг тань өргөжүүлнэ. Бид нэг талаас олон улсын хөрөнгө оруулагчдын шаардлага, харилцаа, соёлын мэдлэг нөгөө талаас Монголын компаниудын нөхцөл байдал, хэрэгцээ, үнэт зүйлсийг ул суурьтай ойлгодог тул хоёр талийн итгэлцэл, хамтын ажиллагааны гүүр нь болдог.


Өөрсдийн сүлжээн дахь хөрөнгө оруулагчдын мэдээлэл дээр үндэслэн танай компанийн зорилго, чиглэлд нийцсэн хөрөнгө оруулагч, хамтрагчдын жагсаалт бэлтгэнэ.

  • Сонгосон хөрөнгө оруулагч компаниудтай харилцаа тогтоож, танилцуулга хийж хоёр талийн сонирхол, хамтын ажиллагааны чиглэл тодорхойлно.

  • Гэрээ хэлцэл, хөрөнгө оруулалтын бүх үе шатанд харилцагчид туслалцаа дэмжлэг үзүүлж хамтын зорилготой ажиллаж амжилтад хүрнэ.

HOW CAN WE HELP YOU

+97688777147

Your details were sent successfully!

bottom of page